Монгол Улс Японы дэмжлэгтэйгээр сэргээгдэх эрчим хүчийг ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
sarnai@montsame.mn
2017-07-20 13:32:48
УЛААНБААТАР. /Al jazeera/. Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад Монгол Улс цаг агаарын өөрчлөлтөд илүү ихээр өртөөд байгаа бөгөөд дэлхийн дундажтай харьцуулахад хоёр дахин илүү хурднаар агаарын хэм өөрчлөгдөж байна.

Тус улс дахь хамгийн анхны арилжааны чиглэлийн нарны цахилгаан станц нь цахилгаан түгээх төв сүлжээнд үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийлүүлж байгаа юм.  Хорт хийн ялгаруулалтыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд Япон улсын санхүүжүүлэлтээр баригдсан энэхүү нарны цахилгаан станц нь Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон тэсрэлт болно гэж үзэж байна.

Нүүрсний хэрэглээнээс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжсэнээр олон олон нүүдэлчин гэр бүлийн амьдрал өөрчлөгдөх болно.
Х.Сарнай 

 

 


相关新闻