Хөрөнгийн бирж 23 хувьцаат компанийн 312 мянга 640 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-20 15:29:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгжийн бирж өнөөдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 312 мянга 640 ширхэг хувьцаа арилжив.

Тухайн арилжаагаар 11 компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурлаа. Тухайлбал, “Говь" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 6.65 хувиар өссөн бол "Хөх ган” компанийн ханш 11.20 хувиар уналаа. Мөн өдөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2817 ширхэг үнэт цаасыг 275 сая 940 мянган төгрөгөөр борлуулжээ.

Ингэснээр "MSE ALL" индекс 899.14 нэгж болж 0.26 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их надя 615 тэрбум 870 сая 512 мянга 289 төгрөг боллоо.

Ч.Ариунболд
相关新闻