Монголын рок попын шилдгүүд Онцгой байдлынханд тусална
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хурд” хамтлагийн санаачилгаар Монголын рок попын шилдгүүд хамтран “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолтыг ирэх сарын 05-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ.
Эх орон, байгаль дэлхийнхээ төлөө сэтгэлээ чилээж, гал түймэртэй тэмцэхэд өөрсдийн сэтгэлийн хандиваа өргөхийг хүсч байгаа 40 мянган хүнд зориулсан тус тоглолтын тасалбарыг 10 мянган төгрөгөөр борлуулах юм. Тоглолтын орлогыг Онцгой байдлын газар онгоц худалдан авахад зориулах аж.
Гэр бүл, найз нөхөд, ах дүү, ажлын хамт олноороо сайхан тоглолт үзээд эх орныхоо төлөө хандиваа өргөхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

Ж.Болор