Архангай аймагт шүлхий өвчний тандалт шинжилгээ хийж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-06 20:21:11
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн мал эмнэлгийн лабораториос Цэнхэр, Өгийнуур, Хашаат суманд малын шүлхий болон бог малын мялзан өвчний тандалт шинжилгээг авч дуусслаа. Өнөөдөр гэхэд Өгийнуур Цэнхэр сумын 276 цусны ийлдсэнд шүлхий өвчний вирусын бүтцийн бус уургийн эсрэг биет илрүүлэх өрсөлдөөнт ЭЛИЗА урвалыг хийж дуусчээ.
Архангай аймгийн хэмжээнд нийт Хашаат, Өгийнуур, Цэнхэр сумдын 6 багийн 60 өрхийн 828 дээжинд шүлхий өвчний шинжилгээг хийхэд урвалын дүн сөрөг буюу шүлхий өвчнөөр тайван байна гэж гарчээ. Шүлхий өвчний 828, мялзан өвчний 300 нийт 1128 дээжийн урвалын явц шинжилгээний бодолтыг хийж үр дүнг нэгтгэсэн байна.
Б.Гэрэлт-Од
相关新闻