Арлын орны хүүхдүүд тал нутагт зочиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны наймдугаар сарын 10-нд Японы Шизүока мужийн ахлах сургуулийн таван багш 30 сурагчийн хамт Дорноговь аймагт аялав. Арлын орны хүүхдүүд тал нутгийн малчин айлд зочилж нүүдэлчний соёл, зан заншил, амьдралын хэв маягтай танилцсанаас гадна Хамарын хийдийн цогцолборт газар, Энергийн төв, Сайншанд сумын Ноён хутагт Данзанравжаагийн музейгээр зочилжээ. Мөн дунд сургуулиар орж үе тэнгийнхэнтэйгээ уулзаж аймгийн номын санд ном бэлэглэсэн байна.
Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч Худама Шоугу:
Тал нутгийн байгаль нь үнэхээр гайхамшигтай юм. Хүүхдүүд нь нөхөрсөг юм байна. Би монгол найзтай болсон. Монголд дахин ирэх бодолтой байгаа. Гэхдээ сургуулийнхаа судалгааны ажлаар ирэх хүсэлтэй.
ШУТИС-ын цахилгааны инженерийн ангийн оюутан О.Баярбат:
Би энэ хавар Сайншанд сумын ерөнхий болосвролын V сургуулийг төгссөн. Дунд сургуульд байхдаа Японы Шизүока мужид зочилж байсан. Их зүйлийг үзэж харсан. Япон хүүхдүүд хүний анзаардаггүй жаахан асуудалд хүртэл их анхаарал хандуулдаг. Бусдыг хүндэлж байдаг чанар нь тэднийг илүү соёлтой хүмүүс болж төлөвшихөд нь нөлөөлдөг байх. Харилцааны хувьд эрэгтэй хүүхдүүд ичимхий талдаа, охидууд нь илүү чөлөөтэй харьцдаг .
Хүүхдүүдээс тал нутгийн хүмүүсийн аж амьдрал, цаг агаар, соёл, зан заншлын талаар нийтлэг асуулт асуухад “Цаг агаар нь хуурай, өглөө орой эрс тэс уур амьсгалтай юм. Монгол хүмүүс усаа шууд уучихдаг. Харин Япончууд шүүж хэрэглэдэг. Зам зуур хогоо ил задгай хаячихдаг нь анзаарагдсан гэж хариулсан.

Х.Эрдэнэбулган