Монголбанк орон нутаг дахь боловсон хүчнээ чадавхижуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголбанк “Орон нутаг дахь хэлтэс, салбарыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадваржуулах” зорилгоор бүсийн зөвлөгөөнүүдийг зохион байгуулж байна.
Тодруулбал өнгөрсөн ард Баруун бүсийн Монголбанкны удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулсан бол энэ сарын 10-14-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт Хангайн бүсийнхний зөвлөгөөн болсон байна.
Энэ үеэр “Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны тухай”, “Эдийн засгийн одоогийн нөхцөл байдал”, “Банкны нэгжийн мэдээллийн технологийн эрсдэл, удирдлагыг шалгах нь”, “Монголбанкны үйл ажиллагаанд хамаарах нууцлалууд, аюулгүй байдал”, “Монгол алт аяны танилцуулга” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Түүнчлэн Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Хөвсгөл, Архангай аймаг дахь Монголбанкны салбар, хэлтсүүдийн захирлууд салбарынхаа үйл ажиллагааны талаарх танилцуулга хийж, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Ирэх есдүгээр сард Зүүн болон Говийн бүсийн Монголбанкны удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажил, хөтөлбөрөө боловсруулсныг Төвбанкны мэргэжилтнүүд онцлов.

Б.Заяа