Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-нээс 22-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ээлжит сургалт хэлэлцүүлэг Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд суманд болов.
Хэлэлцүүлгээр Үндсэн хуульд нэмэлтээр оруулах төслийг Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, төрийн алба, шүүх эрх мэдэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага зэрэг үндсэн зургаан багц сэдвийн хүрээнд багийн ахлагч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Ж.Батсайхан, Д.Мягмарцэрэн, Л.Батмөнх, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Н.Мөнхзэсэм нар танилцуулсан.
Улсын Их хурлын 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт орон нутгийн төрийн байгууллагын алба хаагчид, удирдах ажилтнууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллүүд болох 600 гаруй иргэн оролцож санал бодлоо илэрхийлэв.
Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын Ажлын алба УИХ-ын Тамгын газраас томилогдсон багийнхантай хамтарч урд сумдыг хамруулж Замын-Үүдэд, хойд сумдыг хамруулж Сайншандад бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа.
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтйин талаар гарсан иргэдийн саналыг нэгтгэж энэ оны 09 дүгээр сарын 10-ны дотор Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болжээ. Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Сайншанд сумын ИТХ-ын дарга Эрдэнэбаяр, Засаг дарга С.Одбаяр нарын албаны хүмүүс оролцов.

Х.Эрдэнэбулган