Түүхий нефтийн тээвэрлэлт валютын урсгалыг нэмэгдүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2017-08-25 11:42:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас БНХАУ руу дөрвөн сар хүрэхгүй хугацаанд нийт 1500 вагон буюу 89,219 тонн түүхий нефть ачсан галт тэрэг манай улсын нутгаар дамжин өнгөрчээ.

Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс явуулж байгаа бодлого, менежментийн үр дүнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт төмөр замаар 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тэгвэл ОХУ-аас БНХАУ-руу тээвэрлэдэг түүхий нефтийн транзит тээвэрлэлт 12 жилийн турш тасраад байсан бол манай улсын нутгаар дахин тээвэрлэж эхэлснээс хойш дөрвөн сар хүрэхгүй хугацаанд ОХУ-аас БНХАУ руу нийт 1500 вагон буюу 89 219 тонн түүхий нефть ачсан галт тэрэг манай улсын нутгаар дамжин өнгөрчээ.
Энэ оныг дуустал 400 мянган тонн түүхий нефтийг тээвэрлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд манай улсад орж ирэх валютын урсгалыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар  Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж байна. 
Түүхий нефтийн тээвэрлэлт ОХУ-ын Наушки өртөөнөөс хөдөлж, Сүхбаатар хилийн боомтоос Замын үүд өртөөгөөр дамжин БНХАУ-ын Эрээн хот руу хүргэгдэж байна. Ингэснээр нийтдээ 38 цагийн дотор тээвэрлэлт хийгдэж байгаа аж.
Н.Туяа
相关新闻