ТҮЦ машинаас 36 улсын валютын төгрөгтэй харьцах ханшийн мэдээлэл авах боломж бүрдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Төгрөгийн гадаад валюттай харьцах албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой болсон байна.
Энэхүү лавлагаа нь дэлхийн 36 улсын валютын төгрөгтэй харьцах тухайн өдрийн болон улирлын дундаж ханшаас гадна алт, мөнгө худалдан авах ханшийн мэдээллийг багтааснаараа онцлогтой аж.
Монголбанкинд иргэн, хуулийн этгээдээс төгрөгийн албан ханшийн лавлагаа авах хүсэлт жилд 1500 орчим удаа ирдэг бөгөөд Төвбанк албан бичгээр хариу хүргүүлдэг байжээ. Харин ТҮЦ машинаас ханшийн лавлагааг авах боломжтой болсноор иргэдэд мэдээлэл хүргэх үйл явц хялбарчлагдаж, түргэн шуурхай боллоо хэмээн Төвбанкны мэргэжилтнүүд хэлж байна.

Б.Заяа