"Оюутан тээвэр-2" хяналт шалгалтаар 700 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-04 20:08:58
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Авто тээврийн үндэсний төвөөс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Оюутан тээвэр-2” хяналт шалгалт өнгөрсөн сарын 18-наас эхлэн зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн байдлаар 700 гаруй тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчилтэй жолооч нарын зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авчээ.

Тус хяналт шалгалтыг зохион байгуулснаар хууль бус тээвэрлэлтийг зогсоож тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах чухал ач холбогдолтой гэж АТҮТ-ийн улсын байцаагч Д.Пэлжээ хэллээ.

“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Замын цагдаагийн тасагтай хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Оюутан тээвэр-2” хяналт шалгалтыг Төв аймгийн Өндөр довны уулзварт зохион байгуулж байна.

Үзлэг оношилгоондоо хамрагдаагүй, хууль бусаар тээвэр хийж буй жолооч нарын тээврээс зорчигчдийг газар дээр нь буулгаж гэрээт аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэлд шилжүүлэн суулгах замаар зөрчлийг газар дээр нь арилгуулж байна. Хяналт шалгалт энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.


Т.Есүхэйтөмөр
相关新闻