Мод таталцах спортын тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-04 20:18:18
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Мас врестлинг буюу мод таталцах спортын тэмцээн Төв аймгийн Зуунмод хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд найман аймгийн 47 тамирчин өрсөлдөв.

Өсвөр насны ангилалд тэргүүн байрыг эрэгтэйчүүдээс Д.Содбаяр, эмэгтэйчүүдээс н.Оюун-Эрдэнэ, насанд  хүрэгчдийн 70 кг-ийн жинд  тэргүүн байрыг Хэнтий аймгийн тамирчин Э.Түмэндэлгэр, 80 кг-ийн жинд тэргүүн байрыг Төв аймгийн  тамирчин Б.Нэргүйбаатар, 90 кг -ийн жинд Төв аймгийн тамирчин Б.Ганчулуун хүртсэн бол 100 кг жинд Орхон аймгийн тамирчин О.Гантөмөр нар тус тус шалгарав.  Тэмцээний үнэмлэхүй аваргаар Дархан хотын тамирчин О.Гантөмөр тодорч цомын эзэн боллоо. 

Уг спорт манай улсад 2015 оноос эхлэн эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд  энэ төрлөөр Монгол Улсаа төлөөлж хоёр тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод иржээ.  Цаашид энэ спортын төрлөөр хичээллэх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

Хүүхдүүд уг спортын төрлөөр хичээллэснээр тэдний бие бялдар болоод нурууны хөгжлийг тэнцвэржүүлэх ач холбогдолтой гэдгийг тамирчид хэлж байв.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻