“Монгол нэхмэл" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-06 15:40:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/  Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 60,389 ширхэг хувьцаа арилжсанаас 9  компанийн хувьцааны ханш өссөн байна.

Ингэснээр  8  компанийн хувьцааны ханш буурсан бол 2  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал “Монгол нэхмэл" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.7 хувиар өссөн бол "Шарын гол” компанийн ханш хамгийн өндөр буюу 11.73 хувиар буурав.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 680 ширхэг үнэт цаас 66 сая 300 мянган төгрөгөөр арилжааллаа.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 61 ширхэг үнэт цаасыг  6 сая 100 мянган төгрөгөөр арилжаалсан байна.

Эл өдөр "MSE ALL" индекс 960.0 нэгж болж 1.51 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 805 тэрбум  150 сая 205 629 төгрөг болсон байна.

Б.Заяа
相关新闻