УДБЭТ-т “Учиртай гурван толгой” дуурийг үнэ төлбөргүй үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын хамт олон “Монгол Улсын соёл урлагийн ажилтны баярын өдөр”-өөр “Хүмүүнлэг монголын соёлтой ирээдүйн төлөө” зорилтын дор “Учиртай гурван толгой” дуурь тоглож, театрын байрандаа үзэгч, уран бүтээлчдийн уулзалт зохион байгуулах болжээ.
"Монгол улсын соёл урлагийн ажилтны баярын өдөр”-ийг БСШУСЯ, Соёл урлагийн газраас жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт зохион байгуулдаг. Уг баяр энэ сарын 09-16-нд тохиох бөгөөд УДБЭТ-ын жил бүр нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд “Хүмүүнлэгийн тоглолт, арга хэмжээ” зохион байгуулдаг уламжлалтай. Энэ онд Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, БХЯ-тай хамтран нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа 30 гаруй асрамжийн газрын хүүхдүүд, тусгай сургалттай 29, 55, 25, 116-р сургуулиудийн сурагчид, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулан “Учиртай гурван толгой” дуурийг үнэ төлбөргүй тоглох аж. Тоглолтын үеэр уран бүтээлчид үзэгчидтэйгээ уулзаж, сонгодог урлагийн талаар танилцуулга хийж, дурсгалын зураг татуулах юм.

Ч.Ариунболд