Боловсролын чиглэлээр дөрвөн дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ онд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар боловсролын чиглэлээр орон нутагт хэрэгжүүлэх дөрвөн дэд хөтөлбөрийг баталсан.
Багш нарыг чадавхжуулах зорилгоор “Маргаашийн нар багшийн гар дээр мандана”, “Эх хэл өв соёл”,”Эрүүл аж төрөх ёс”, “Хөрш орноосоо суралцъя” зэрэг хөтөлбөрийг ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр тусгажээ. “Эх хэл өв соёл” дэд хөтөлбөрийн хүрээнд монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгийн хичээлээр залуу хойч үеийг сургах зорилго тавьжээ.
“Хөрш орноосоо суралцъя” хөтөлбөрийн хүрээнд ОХУ болон БНХАУ-д багш оюутныг сургах, харилцан туршлага солилцох, шинэ мэдлэг, мэдээлэл хуваалцах гээд боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх олон зүйлийг тусгасан байна. Албаныхан хөтөлбөрийг бүрэн эрхийн дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.

Х.Эрдэнэбулган