Эрдэнэ суманд 27 айлын орон сууц ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-09-09 16:27:47
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ард иргэд хямд үнэтэй, тохилог орон сууцанд аж төрөх боломж бүрдэж байна.
Дорноговь аймгийн Засаг мөрийн хөтөлбөрт бага дунд орлоготой болон зорилтот бүлгийн хэрэгцээнд зориулсан орон сууцыг барьж ашиглалтад оруулах зорилт тусгажээ.
Дээрх зорилтын дагуу Улсын Их Хурлын гишүүн Б. Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүй нар "Дорно-999" төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Гэрээгээр Эрдэнэ суманд  гурван давхар  27 айлын орон сууц барьж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцжээ. Орон сууцны ам метр талбайн үнэ  700000 төгрөг байх аж. Дашрамд дурдахад  Эрдэнэ суманд төвлөрсөн халаалтын зуухыг энэ онд барьж эхлээд буй. 
Х.Эрдэнэбулган
相关新闻