Галзуу өвчний эрсдэлд өртсөн 228 тохиолдол гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт он гарсаар галзуугийн эрсдэлд өртсөн 228 тохиолдол гарснаас хүнд хэлбэрээр 25, дунд зэргийн шарх авсан 110 тохиолдол бүртгэгдэж галзуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Харин хүнд хэлбэрээр өвдсөн 25 иргэнийг ийлдэс эмчилгээнд хамруулсан байна.
Тус аймгийн нийт сумын 17 суманд мал амьтны галзуугийн өвчлөл бүртгэгдсэн бол Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сум эрүүл суманд тооцогддог гэнэ. Өнгөрсөн хавар мал амьтны галзуугийн сэжигтэй 25 тохиолдол бүртгэгдсэнээс 14 тохиолдол буюу чоно 4, нохой 2, үнэг 4, адуу 1, ямаа зэрэг галзуурсан нь тус тус батлагджээ. Галзуугийн тохиолдол Галт, Баянзүрх, Цагаан-Уул сумуудад хамгийн их бүртгэгджээ.

Б.Гантуяа
.