Гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-08 20:03:57

Хөвсгөл аймгийн Тариаланчид 13 мянга гаруй га талбайгаас 10317 тн улаан буудай хураан авч аймгийнхаа гурилын хэрэгцээг бүрэн хангах боломж бүрджээ. 

Аймгийн хэмжээнд гурилын 8 үйлдвэр бүртгэлтэй байдаг ч 6 үйлдвэр тогтмол үйл ажиллагаагаа явуулж аймгийнхаа гурилын хэрэглээг хангахаар ажиллаж байна.

Өнгөрсөн хавар тариаланчид 14 мянга гаруй га талбайд тариалалт хийсэн боловч цаг агаарын нөхцөл байдлаас болж зарим суманд ургацаа бүрэн хурааж чадаагүй ч орон нутгийн иргэдийнхээ гурилыг өөрсдийн нөөцөөр хангах буудайг хураан авчээ.

Б.Гантуяа

 

 

相关新闻