Хөвсгөл аймаг эрүүл бүс учраас гадны аймгийн мал оторлуулахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг мал сүргийн тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг аймгийн нэг бөгөөд эрүүл бүс нутгаа хамгаалахын тулд тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлсээр байна.
Гоц халдварт шүлхий өвчний тандалт шинжилгээнд Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумдаас 780 толгой мал хамруулан шинжилжээ. Мөн бог малын мялзан өвчний шинжилгээнд дээрх сумдаас 300 толгой мал хамруулан шинжлэхэд ямар нэгэн өвчлөлгүй гарсан учраас хөрш зэргэлдээ аймгаас мал отроор оруулахгүй эрүүл бус нутгаа хамгаалахыг зорьж байгаа гэнэ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 846,8 мянган толгой мал амьтан хамрагдахаас өнөөдрийн байдлаар 777,8 мянган толгой мал амьтан буюу 91,8 хувь нь хамрагдаад байгаа аж.

Б.Гантуяа