“Шарын гол" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-15 15:26:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 315 136 ширхэг хувьцаа арилжсанаас 16  компанийн хувьцааны ханш өссөн байна.

Ингэснээр 10  компанийн хувьцааны ханш буурсан бол нэг  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал “Шарын гол" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.45 хувиар өссөн бол "Ариг гал” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар унажээ.

Эл өдөр "MSE ALL" индекс 1027.63 нэгж болж 2.66 хувиар өссөн бол ТОП-20 индекс оны эхнээс 44.5 хувиар өсч 17 736 35 нэгж болсон нь 2013 оны нэгдүгээр сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Монголын Хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 962 тэрбум 321 сая 174 403 төгрөг боллоо. 

Б.Заяа
相关新闻