Гадаад эрэлтийн төлөв өмнөх улирлаас сайжирчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад эрэлтийн төлөв өмнөх улирлаас сайжирлаа хэмээн Монголбанкнаас мэдээллээ.
Нийт гадаад эрэлтийн буурах хандлага үргэлжилж буй ч БНХАУ, ОXУ, Евро бүсийн эдийн засаг 2017 оны нэгдүгээр улиралд хүлээлтээс давж өссөнөөр гадаад эрэлтийн цаашдын төлвийг өмнөх төсөөллөөс нэмэгдүүлсэн.
Хэдийгээр БНХАУ төсвийн зөөлөн бодлого хэрэгжүүлэн 2017 оны нэгдүгээр улиралд хүлээлтээс давж 6.9 хувиар өссөн ч хувийн секторын өр, балансын алдагдал өндөр байгаа нь цаашид эдийн засгийн өсөлтийг сааруулах шалтгаан болж буйг онцлов. Евро бүсийн хувьд гадаад, дотоод эрэлт сайжирч, хөдөлмөрийн зах сэргэн эдийн засгийн төлөв сайжирч байна. Бүсийн томоохон улс орнуудад болж буй сонгуулийн үр дүн, шинээр гарч ирэх эрх баригч намын цаашдын бодлогоос эдийн засгийн төлөв ихээхэн хамаарахаар байна.
Хөрөнгө оруулалт болон хэрэглээ нэмэгдсэнээр ОХУ-ын эдийн засгийн өсөлт 2014 оны 4 дүгээр улирлаас хойш анх удаа эерэг болж, цаашдаа алгуур өсөх төлөв ажиглагдаж буйг тодотгожээ. ОПEК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын нефтийн үйлдвэрлэлээ танах санаачлага бодитоор хэрэгжиж буйн нөлөөгөөр газрын тосны үнэ тодорхой хэмжээгээр сэргэсэн нь тус эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болсныг Эдийн засгийн төлөв байдлын тайланд дурджээ.

Б.Заяа