Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд иргэдийн саналыг тусгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Зуунмод сумын удирдлагууд сумын иргэдтэй энэ жил хийгдсэн ажлуудын талаар болон Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2018 оны Үндсэн чиглэлд иргэдээс санал сонсох уулзалт өнөөдөр зургаан багийн Иргэний танхимд боллоо.
Энэ оны Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн явц, “Ажилтай орлоготой-Иргэн” урианы жилийн хэрэгжилт болон энэ оны дугаар улирлын байдлаар Зуунмод хотод хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг иргэдэд танилцуулах болон ирэх оны Үндсэн чиглэлд иргэдийн санал, хүсэлтийг тусгах зорилгоор Зуунмод сумын зургаан багт уулзалт зохион байгуулж байна гэж аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Магнайбаяр хэлэв.

Уулзалтад аймгийн аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Магнайбаяр, аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, сумын ИТХ-ын дарга Ц.Энхжин, сумын Засаг даргын орлогч Г.Гантөгс, сумын ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан нар болон бусад албаны хүмүүс оролцов.
Уулзалт өнөөдөр 13:00 цагт Баянхошуу, Зүүндэлгэр, Баруун Зуунмод багуудад эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн 16:00 цагаас Номт, Ланс, Нацагдорж багуудад зохион байгуулж байна.
Т.Есүхэйтөмөр