Дулааны төлбөр 130-180 төгрөгөөр нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Энэ жил борлуулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор Зуунмод сумын албан байгууллага, айл өрхүүдийн дулааны төлбөрийг 130-180 төгрөгөөр нэмсэн талаар Төв Чандмань дулаан эрчим хүчний газраас мэдээлэв.
Төв Чандмань дулаан эрчим хүчний газар жилд 2000 гаруй айл өрх, 37 төсөвт байгууллага, 137 аж ахуй нэгжийг халаалтаар хангадаг аж.
Тус газар өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь хангасан бөгөөд энэ сарын 15-наас Зуунмод сумын иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд халаалт өгч эхэлсэн гэж Төв Чандмань ДЭХГ-ын Ерөнхий инженер Ц.Батсүх хэллээ.
Тэрээр цааш хэлэхдээ, “энэ жил найман халаалтын хэсгийн хоёр тогоог шинээр сольж, бусад хэсгүүдэд хэсэгчилсэн засвар хийгдсэн. Айл өрх, албан байгууллагуудыг дулаанаар бүрэн хангахад жилдээ 52 мянган тонн нүүрс шаардлагатай байдаг. Одоогоор 2100 гаруй тонн нүүрсийг татан нөөцлөөд байгаа бөгөөд өдөр бүр нэмж нүүрс татан авч байгаа” гэв.

Т.Есүхэйтөмөр