Багш нар сануулах ажил хаялт хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос энэ сарын 21, 26-нд сануулах, ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу өнөөдөр улсын хэмжээнд ЕБС-ийн нийт багш нарын 70 хувь, цэцэрлэгийн багш нарын 40 хувь нь сануулах ажил хаялт зарлаад байна.
Тухайлбал, нийслэлийн 5, 20, 18, 77, 83, 54 дүгээр сургуулийн багш нар ажил хаялтад нэгдсэн бол 93, 65 дугаар сургууль, 118, 119, 89 дүгээр цэцэрлэг хэвийн ажиллаж байна.
Тухайлбал, нийслэлийн 5, 20, 18, 77, 83, 54 дүгээр сургуулийн багш нар ажил хаялтад нэгдсэн бол 93, 65 дугаар сургууль, 118, 119, 89 дүгээр цэцэрлэг хэвийн ажиллаж байна.
ЕБС, цэцэрлэг, МСҮТ-ийн багш нар цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ч үе шаттай 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж авсангүй. Ийнхүү багш нар сануулах ажил хаяж, хүүхдүүдэд амралт олголоо.
БСШУСЯ-наас өчигдөр мэдэгдэл гаргаж, багш нарыг хууль бус үйлдэл хийхгүй байхыг сануулсан. Багш ажилчид ажил хаялт зарласантай холбоотой “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос өнөөдөр 12.00 цагт “Live conference center” төвд хэвлэлийн бага зарлаад байна.
Ажил хаялт 08.00 цагаас эхэлсэн бөгөөд 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Ж.Болор