Дулааны станцын өвлийн бэлтгэл 90 гаран хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-26 11:33:28
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний өвөлжилтийн бэлтгэл 90 гаран хувьтай байна. Өвөлдөө 24 мянга гаруй тонн нүүрсээр өвөлждөг бөгөөд өнөөдрийн байдлаар 3000 тн  нүүрсийг татан авчээ.
Энэ жил Могойн голын уурхайгаас 10 мянган тн, Жилчиг булагийн уурхайгаас 13 мянган тн, бусад газраас 1000 тн нүүрсийг авахаар төлөвлөсөн бөгөөд 12 сараас өмнө Могойн голын нүүрсийг бүрэн татан авах гэнэ. Энэ өвөл 12 сард их хэмжээний цас орох төлөвтэй байгаа учраас даваа хаагдаж болзошгүй урьтаж нүүрсээ нөөцлөнө гэдгийг Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний дарга Б.Мөнхсайхан хэлж байлаа. Халаалтыг энэ сарын 15-аас өгч эхэлсэн бөгөөд зарим газруудад засвар үйлчилгээ хийж байгаа дараагийн долоо хоногт бүрэн жигдрэх ажээ.
Б.Гантуяа 
相关新闻