Мөрөн сумын Тамгын газрын хамт олон өөрсдийн хүчээр 100 тн өвс тэжээл бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ жил олон жилийн дундажтай харьцуулахад газрын гарц муу гарч хадлан тэжээлийн ургац муу ургасан билээ. Тус аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын хамт олон малчиддаа зориулан 100 тн өвс тэжээлийг өөрсдийн хүч бололцоог ашиглан нэмж бэлтгэсэн байна.
Мөрөн сум, Эрдэнэбулган сумтай гэрээ байгуулан 50 га газраас өөрсдийн ажилчдын хүчээр ногоон тэжээл бэлтгэсэн бөгөөд Засаг даргын албан даалгавраар сумын ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад нийт 66 тонн өвс, 22 тонн тэжээлийн нөөц бүрдүүлэх үүрэг өгөгдөж сумын нөөцөд хуримтлагдаж эхэлсэн гэнэ. Мөн шарилжгүй Мөрөн аяныг Хот тохижилт үйлчилгээний төв, 14 багийн засаг дарга нартай хамтран өрнүүлж нийтийн эзэмшлийн талбай болон айл өрх, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил талбайд ургасан шарилжийг хадаж авч хатаан, малын тэжээл болгон бэлтгэж нөөцөд авах ажлыг зохион байгуулж нийт 2,5 тоннын даацтай авто машинаар 36 удаагийн рейс хийж хадаж авсан шарилжийг ачиж нөөцөнд авчээ.

Б.Гантуяа