Хүүхдийн спортын наадамд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хамт олон тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Тус аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхийн ивээл дор Хүүхдэд ээлтэй сум болох зорилт болон Мөрөн сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн “Эрүүл Мөрөн” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан Хүүхдийн спортын анхдугаар наадамд нийлбэр дүнгээр Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хамт олон тэргүүлж аваргын цом гардан авлаа.
Спортын их наадмын үеэр сурагчид хөнгөн атлетик, бөх, шатар, гар бөмбөг, хөл бөмбөг, сагс, дугуй, ширээний теннис гэсэн 8 төрлийн 47 ангилалд давхардсан тоогоор 1200 гаруй сурагчид өрсөлдсөн байна. Тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах ажээ.

Б.Гантуяа