Эрэн хайх ажиллагаа 9 дэх өдрөө үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-26 12:20:51
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар сумын төвөөс урд зүгт 28 км-т иргэн "С"  Сэлэнгэ мөрөнд  энэ сарын 17-ны өдөр осолдсон бөгөөд түүний цогцсыг эрэн хайх ажиллагаа 9 дэхь өдрөө үргэлжилж байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 16 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Энэ сарын 25-ы өдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн Бирвааз хүртэл усаар 55 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Б.Гантуяа 
相关新闻