Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Торгоны замын эхлэл Шаньси мужид айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-11-10 12:02:16

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар энэ сарын 9-11-нд Хятад улсад төрийн айлчлал хийж байна.

Тэрээр  энэ сарын 9-ний өдөр  айлчлалын хүрээнд  Шаньси мужид зочилж мужийн дарга Лөү Чиньжяньтай уулзан, Шань Си муж эртний Торгоны замын эхлэл байсныг хүн бүр мэднэ. Монголын тал Хятад улсын санаачилсан "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг идэвхтэй дэмжинэ. Монгол Улсын нэг аймаг Шаньси мужтай найрсаг хамтын ажиллагааны харилцаа тогтоохыг хүсч байна гэжээ.

Шаньси мужийн дарга Лөү Чиньжянь: ШаньСи муж урт удаан жилийн түүх соёлтой, байгаль орчин сайтай, түүнчлэн шинжлэх ухаан боловсролын  салбартаа Хятад улсдаа тэргүүлэх мужуудын нэгд зүй ёсоор ордог. Монгол улстай дэд бүтэц, боловсролын салбарын хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ц. Элбэгдорж Шаньси мужид айлчлах хугацаандаа Хятадын төдийгүй дэлхийн гайхамшигт зүй ёсоор тооцогдох Чинь Шихуаны морьт цэргийн баримлыг үзэж  сонирхлоо.  ШаньСи  муж бол хань  үндэстний соёл иргэншил, сэргэн мандалтын эх нутаг хэмээн үздэг бөгөөд  хятадын цаас үйлдвэрлэл, Торгоны замын үүсэл болсон нутаг төдийгүй , Хятадын их хаадын бунхан оршдог, Хятадын өнөөгийн удирдагч Си Зиньпиний төрөлх муж юм. Сүүлийн жилүүдэд  БНХАУ-д айлчилж буй  Дэлхийн олон орны удирдагчид Хятадад айлчлал хийх хугацаанд тус  мужид айлчлан түүх соёлын олон гайхамшигтай танилцан буцдаг болоод  байгаа юм.

Бээжин хот.Д.Энхчимэг

相关新闻