Багш шавийн эрдмийн уулзалтанд 500 гаруй төлөөлөл оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ /Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар АШУҮИС-ийн 75 жилийн ойн хүрээнд “Багш шавийн эрдмийн уулзалт"-ыг зохион байгуулж АШУҮИС-ийн багш нар, Аймгийн Монгол Улсын Хүний гавьяат эмч нар, Ахмад эмч, сувилагч нарын төлөөлөл, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум, өрх, хувийн хэвшлийн эмч, эм зүйч, сувилагч, бага эмч, эм найруулагч бүхий 320 гаруй эмнэлгийн ажилтан, албан хаагч болон 150 гаруй иргэдэд нийтдээ 500 гаруй хүний төлөөлөл оролцлоо.
Тус аймгийн хэмжээнд ахмад настнуудтайгаа нийлээд 3000 орчим иргэд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа бөгөөд эдгээрийн 2500 гаруй нь буюу 90 орчим хувь нь АШУҮИС-ийг төгссөн байна. Энэ үеэр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч ажилчдыг шагнаж урамшуулан, АШУҮИС-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Д.Зориг багшаар ахлуулсан 8 багш 4 чиглэлд эмнэлгийн мэргэжилтнүүдэд хичээл зааж арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллажээ.

Б.Гантуяа