Иргэд шинжилгээ өгсөн ч эмчилгээндээ анхаарахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-29 10:39:57
Хөвсгөл  /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээн 40-65 насны 32785 иргэд шинжилгээнд хамрагдахаас 12809 буюу 39,7 хувь нь элэгний B,С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдаж үүнээс программд  95,2 хувийг шивж оруулсан байна. Нийт 1588 сорьц илгээсэн бөгөөд хариуг анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан 981 иргэнд хүргүүлсэн боловч шинжилгээний хариугаа авсан иргэд эмчилгээндээ орохгүй байгаа гэнэ. Иймээс хариугаа авсан  иргэдийг эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж эмчилгээндээ орохыг аймгийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар 64 иргэн буюу 7,6 хувь нь эмчилгээнд хамрагдан хяналтанд орж эмчлүүлж байгаа аж. Нийт үзлэгээс 1990 иргэн буюу 15,5 хувь нь С вирүсийн халдвартай, 1377 буюу 10,8 хувь нь В вирүсийн халдвартай нь илэрсэн ажээ.
Б.Гантуяа 
相关新闻