Зээлийн хүүг дунджаар 1-3 хувиар бууруулах бодлого баримтална

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-10 15:46:42

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөнгөний бодлого нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үндсэн зорилттой юм. Уг хүрээнд энэ оны эцэст инфляцийг 7 хувьд,  2017-2018 онд 5-7 хувьд барихаар тогтоолын төсөлд тусгажээ.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, саналаа хэлснээс түр завсарлаад байсан юм.

Үдээс хойших хуралдааны үеэр Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав.

Тухайлбал, улсын төсөв, мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит салбарыг дэмжих, хувийн хэвшлийг сайжруулахад чиглүүлэх, зээлийн эрсдлийг бууруулж, санхүүгийн жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх замаар арилжааны банкуудын зээлийн жилийн хүүг дунджаар 1-3 хувиар бууруулах бодлого боловсруулах зэрэг санал олонхийн дэмжлэгийг хүлээлээ.

Ийнхүү тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻