Иргэд зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл авах хүсэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-03 08:54:52
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Улсын их хурал, Засгийн газар, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын шинээр баталсан хууль тогтоомжийн мэдээлэл, орон нутгийн хэрэг зөрчлийн 7 хоногийн мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг иргэдэд өгч тэдний сонирхсон асуултанд хариулт өгөх “Хуулийн цаг” шууд нэвтрүүлгийг Эрх зүйн боловсрол мэдээллийн төв Мөрөн телевизтэй хамтран  үзэгчдэд хүргэж  эхэллээ. Энэ үеэр иргэд шинээр батлагдан энэ оны 7 сараас хэрэгжиж эхэлсэн “Зөрчлийн тухай хууль”-ийг  хамгийн их сонирхож заалт тус бүрээр танилцуулж өгөхийг хүсч байлаа. Нэвтрүүлгийг Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон хууль хяналтын байгууллагууд хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор энэ оныг дуустал хүргэх ажээ.
Б.Гантуяа 
相关新闻