Ургац хураалтад оюутан, сурагчид идэвхтэй оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн ургац хураалтын комиссоос гаргасан шийдвэрийг дэмжиж энэ оны намрын ургац хураалтын ажилд Архангай дахь МСҮТ, дээд сургуулийн оюутнууд тусалж байна.
“Архангай” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн н.Март багштай Фермерийн ангийн оюутнууд ургац хураалтад гурван өдөр оролцсон бол “Гурван тамир” дээд сургуулийн 20 оюутан болон МУИС-ийн харьяа Багшийн сургуулийн оюутнууд идэвхтэй байж төмс хүнсний ногоо хураах ажилд тусалж байна.
Тус сургуулийн дотуур байрны оюутан сурагчид Эрдэнэбулган суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг Улсын тэргүүний хоршоо “ОД-КР” хоршооны ургац хураалтын ажилд оролцож, ургацыг технологийн хугацаанд хаягдалгүй хураан авахад хувь нэмрээ оруулж хамтран ажилласан байна. Оюутнуудыг цалинжуулахаас гадна тэд төмс хүнсний ногоо тариалалт, хөрсний бүтэц, ургалт, хураалтын талаар багагүй мэдлэгтэй болсноо ярьцгааж байна.
Нөгөө талаар энэ үйл нь залуусыг ажилд сургах, нийгмийн хариуцлагаа ухамсарлах, бусдад үлгэр дуурайлал болох, аливаад идэвхтэй санаачлагатай байх хандлагыг нэмэгдүүлэхэд дэм болно гэдгийг “ОД-КР” хоршооны захирал С.Янжин хэлж байв.

Б.Гэрэлт-Од