Цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-10-07 09:19:37
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр Архангайн нутгаар их цас орно хэмээн Ус цаг уур,орчны шинжилгээний газраас малчид, ард иргэдэд анхаарууллаа.

Энэ сарын 7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Маргааш ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар их цас, 9,10-нд зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 8-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 
相关新闻