Төв аймагт бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-13 12:26:19
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 5,9 сая га бэлчээрийн талбайтай ч 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг аймгийн хэмжээгээр дүгнэж үзэхэд даац есөн суманд 1-3 дахин, 18 суманд 3-5 дахин хэтэрчээ.
 
Бэлчээрийн даац хүрэлцэхгүй байгаагаас ихэнх сум отор нүүдэл хийхээр захиалга ирүүлж, бүх адуугаа алсын оторт гаргах бодлого барин ажиллаж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар өөрийн аймгийн зарим сумдад 19 сумын 421 өрхийн 259 мянга 297 толгой мал, өөр аймгийн зарим сумдад 17 сумын 208 өрхийн 153 мянга 682 толгой мал, гаднын аймгаас Төв аймагт 24 өрхийн 24 мянга 530 толгой мал отроор намаржиж байна.

Түүнчлэн 17 сумын 130 орчим галын 185,0 мянган толгой урт хөлийн малыг алсын оторт гаргахаар төлөвлөөд буй аж. 
 
Т.Төмөр
相关新闻