С.Батболд: Засгийн газраас дэмжлэг авбал гэр хорооллын янданг бодитоор цөөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод жилдээ 30 гаруй мянган хүн шилжин ирдэг байсан бол энэ тоо гурав дахин буурсан хэмээн хотын дарга “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” хуралдааны үеэр онцлов.
Тэрээр ярихдаа, “Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд шилжилт хөдөлгөөнийг түр хориглосон. Үүний үр дүнд зөвхөн удаан хугацаагаар эмчлүүлэх, эрүүл мэндийн шалтгаантай эсвэл нийслэлд яндангийн тоо нэмэхгүйгээр ипотекийн зээлд хамарсан 7800 иргэн шилжиж ирсэн дүн мэдээ гарлаа. Шилжиж ирсэн иргэдийн тоо ийнхүү буурснаар энэ хэрээрээ агаарын бохирдлын хэмжээ багасаж буй юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ жил зорилтот бүлгийн 3600 өрхөд сайжруулсан түлш бэлтгэж, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт 350 ширхэг дотоод агаарын чанарыг сайжруулах төхөөрөмж суурилуулах, нийт 33 уурын зуухыг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбоно. Ерөнхийдөө төлөвлөгөөний дагуу ажлууд өрнөж байна. Агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Өнөөдрийн хуралдаанаар гэр хороололд үүсээд буй бохирдлыг хэрхэн, яаж бууруулах вэ гэсэн асуудлыг хөндлөө.
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулбал агаарын бохирдлоос сална. Тиймээс орон сууцны хангамжийг сайжруулахын тулд энэ жил Азийн хөгжлийн банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хурдацтай урагшлууллаа. Үүний дагуу гол тендерүүдийг зарлаж, бүтээн байгуулалтын ажил ахицтай байна. Мөн БНХАУ-ын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн 74 байрлалд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийх ёстой төвлөрсөн шугам сүлжээний ажлуудыг шийдвэрлэхээр болсон. Цахилгаан, дулааны шугам сүлжээний асуудлыг ийнхүү шийдсэнээр дахин төлөвлөлтийн компаниудын ажил урагшлах юм. Мөн нийслэлээс Улаанбаатарт газрын сан үүсгэх зорилгоор иргэдэд газраа барьцаалан орон сууцныхаа урьдчилгааг төлөх боломж бүрдүүлсэн. Одоогийн байдлаар 30-аад иргэн энэхүү санд хамрагдаад байна. Гэр хорооллын өрхүүд хуримтлалгүй учраас ганц барьцаанд тавих зүйл нь газар. Харин газрыг банкууд барьцаанд авдаггүй. Үүнийг Улаанбаатар хот иргэдтэйгээ зөвшилцсөний үндсэнд гурвалсан гэрээ байгуулан газрыг нь орон сууцны урьдчилгаа болгох ажлыг үр дүнтэй өрнүүлж байна. Ирэх жилээс Засгийн газраас дэмжлэг авбал нийслэлд бодитоор гэр хорооллын янданг цөөлнө” гэв.

Б.Заяа