Халдварт бус өвчнөөс сэргийлэхэд хамтын ажиллагаа чухал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-20 15:31:58
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас халдварт бус өвчнөөс иргэд болон байгууллагынхаа ажиллагсдыг урьдчилан сэргийлэх, мэдлэг, хандлага дадал бий болгоход төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байгаа учраас “Халдварт бус өвчин ба түншлэл хэлэлцүүлэг, зөвлөлгөөн зохион байгуулав.
Энэ үеэр халдварт бус өвчний тухай  мэдээлэл танилцуулж, ухуулга нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд цаашид хамтран ажиллах чиглэлээр оролцогчдын санал бодлыг сонсч, хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулжээ. Халдварт бус өвчин нь Хөвсгөл аймгийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын хэмжээнд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа гэнэ.
2016 оны байдлаар тус аймагт нийт 783 нас баралт бүртгэгдсэн бөгөөд 644 буюу 83,3 хувь нь зүрх судасны эмгэг, хавдар, осол гэмтлийн нас баралтууд байгаа учраас төрийн байгууллагууд, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил хамтын ажиллагаа өрнүүлж хамтран ажиллахаар боллоо.
Б.Гантуяа
 
相关新闻