Бүтээгч хүүхдүүд дүрслэх урлагийн сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-24 22:11:42
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Орон нутаг судлах музейгээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад баримал болон зургаар өөрийн дотоод ертөнцөө нээж илэрхийлэх боломжийг олгох зорилгоор “Би бүтээгч хүүхэд” сургалт зохион байгуулав.
Сургалтыг Монголын Урчуудын эвлэлийн уран барималч Ж.Пүрэвсүрэнг урьж зураг зурах, баримлаар бүтээл хийх сонирхолтой 19 сурагчид керамикийн шавраар баримал хийх, палан, өнгөт акрилк будгаар будах хичээл зааж, хүүхэд бүр 2-4 бүтээл хийж олон нийтэд дэлгэн үзүүллээ. Бүтээл хийх сонирхолтой хүүхдүүдийн  хэрэгцээ, сонирхлыг үндэслэн тэдний дотоод ертөнцөө нээж, шинийг эрэлхийлэх, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэн цаашид өөрийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй бүтээлч өнгөрөөх, мэргэжлийн чиг хандлагаа тодорхойлоход дөхөм болсон энэ сургалт үр дүнтэй болсон тул суралцагч хүүхдүүд дараа дараагийн шатанд дахин суралцах хүсэлтэй байгаагаа хэлж байлаа.
Б.Гантуяа
 
 
 
相关新闻