57 өрхийг малжуулах хөтөлбөрт хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-27 11:15:38
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 57 өрхөд 245 сая төгрөгийн  мал олголоо.
Хөтөлбөрийн хүрээнд залуу малчин болон цөөн малтай иргэдийг малжуулах, мал маллах арга ухаанд суралцуулах зорилгоор туршлага судлах сургалтыг зохион байгуулсан байна.
Хөтөлбөрт хамрагдсан малчин тус бүрт 4-5 сая төгрөгийн мал худалдан авч өгсөн бөгөөд малчид дараа жилээс эхлэн хоёр жилийн хугацаанд буцаан төлөх гэнэ. Өмнөх жилүүдэд хөтөлбөрт хамрагдсан малчид авсан малынхаа 50 хувийг буцаан төлдөг байсан бол энэ жилээс хоёр жилийн хугацаанд багтаан 100 хувь эргүүлэн төлөхөөр болж байгаа ажээ.
Өрхүүдийг сонгохдоо сум багийн Засаг даргын судалгаан дээр үндэслэн дахин судалгаа явуулж, мал маллах дуртай, өгсөн малыг өсгөн үржүүлж бусаддаа үлгэр дууриал болохуйц хөдөлмөрч, шинээр гэр бүл болсон залуусыг сонгосон байна.
Б.Гантуяа 
相关新闻