Монгол Улс интеграцийн замд
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
Оросын нийслэл Москва хотноо төвтэй “Нью Истерн Аутлук” цахим сэтгүүлд улс төр судлаач Владимир Одинцов Монголын тухай нэгэн нийтлэл бичсэнийг бүрэн эхээр нь орчуулсныг сонирхоно уу!
МОСКВА. /Нью Истерн Аутлук/. Энэ оны долдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга ялсны дараа Монгол Улс эдийн засаг ба нийгмийн асуудлуудаа идэвхтэй шийдвэрлэж эхэлсэн.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсантай холбоотойгоор тус улсын эрх баригч МАН өөрийн засгийн газраа өнгөрсөн есдүгээр сарын 7-нд огцруулсан билээ. Саяхан тус улс У.Хүрэлсүхийг ерөнхий сайдаар томилж, шинэ засгийн газраа байгуулаад байна. УИХ-ын дарга М.Энхболд 10 дугаар сарын 2-нд болсон парламентын намрын чуулганы нээлтийн үеэр “Монголын шинэ засгийн газарт дотоод ба гадаадын өрнөөс эхлүүлээд тулгамдсан олон асуудал байна” гэж цохон тэмдэглэж байв. 2017 оны наймдугаар сарын байдлаар, Монголын засгийн газрын өр ДНБ-ий 73.8 хувьд хүрээд байсан юм. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэн түрүүнд хийх ёстой ажлууд бол эдийн засгийг сэргээх, орлогын гол эх үүсвэр болсон уул уурхайн салбарыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, эрүүл мэнд ба боловсролын салбарт шинэчлэл хийх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах юм. Одоогоор Монгол Улсын өмнө тулгамдсан нийгэм ба эдийн засгийн маш олон асуудал байна. Шинэ Засгийн газар цалин хөлсийг нэмэгдүүлж, хүнд суртлыг арилгаж, засгийн газрын харьяа байгууллагуудын эрх мэдлийг тэнцвэржүүлнэ байх гэж монголчууд найдаж сууна.
Монголын эдийн засаг энэ онд өссөлттэй гарна гэдэгт өмнөх Засгийн газрын сүүлийн жилүүдэд баримталсан эдийн засгийн бодлогод дүн шинжилгээ хийсэн олон улсын зарим шинжээч эргэлзэж байна. Монголын эдийн засаг 2017 онд ерөнхийдөө зогсонги байдалтай байх бол 2018 оноос харьцангуй сэргэн 1.9 хувиар, 2019 онд 8.0 хүртэлх хувиар өснө гэж Дэлхийн банк урьдчилан таамаглажээ.
Үнэ ханшийг нь урьдчилан таамаглахын аргагүй ашигт малтмалын экспортоос хамааралтай Монголын ДНБ ойрын ирээдүйд нэлээд хэлбэлзэлтэй байх төлөвтэй байна. Арвин их байгалийн баялагтай боловч далайд гарцгүй Монгол Улс нь дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ ханш унаж байгааг харгалзан үзэж, гадаадын хөрөнгө оруулалт буурахаас сэргийлэхийн тулд бүтцийн шинэчлэл хийх хэрэгтэй.
Монгол нь зэс, алт, нүүрс зэрэг ашигт малтмалаар баялаг улс юм. Мал аж ахуй ба хөвөн даавууны үйлдвэрлэлийг хөгжүүлснээр Монгол Улс хөрш орнуудынхаа хувьд стратегийн чухал түнш нь болох боломжтой. Тиймээс, БНХАУ ба ОХУ гэсэн Евразийн хоёр том гүрний удирдагчид геополитикийн холбоо байгуулахыг Монголд уриалж, харилцан ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх арга замуудыг эрэлхийлж байгаад гайхах зүйлгүй.
Дэлхийн эдийн засгийн хямрал ба Оросын эсрэг Европын Холбооны /ЕХ/ орнуудын авсан хориг арга хэмжээнүүдийн улмаас 2005 оноос хойш Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн Монгол Улсын ЕХ-ны гишүүн улс орнуудтай хийсэн худалдааны эргэлт хангалтгүй байна. Эдгээр хандлагаас гадна Евразийн эдийн засгийн холбооны /ЕАЭЗХ/ гишүүн улс орнуудын ДНБ-ий өсөлт тогтвортой байгаатай холбоотойгоор Монгол Улс тус холбоотой хамтын ажиллагаагаа бэхжүүлж, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.
Монгол Улс ДНБ-ий өсөлт, хөдөө аж аж ахуй ба аж үйлдвэрийн салбараа сэргээхийн тулд бүс нутгийн түншүүдээсээ тусламж дэмжлэг авах хэрэгтэй. Тус улс нь гадаад хүчин зүйлсийн улмаас ямар нэгэн хор хохирол амсах нь харьцангуй бага ашигтай байршилд оршдог юм. Уур амьсгалын өөрчлөлт, муу дэд бүтэц ба хүн хүч дутмаг зэрэг хүчин зүйлс л тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Тус улс нь ердөө 3.2 сая хүн амтай билээ.
Өнөөдөр Улаанбаатар шинэ чиг хандлага болоод уламжлалт аргуудыг хослуулан бодлогоо шинэчлэхийг эрмэлзэж байна. Хил дамнасан тээвэрлэлтээр дамжуулан Монголын эдийн засгийг дэмжих зорилго бүхий “Талын зам” дэд бүтцийн санаачилгаа тус улс бүс нутгийн ижил төстэй санаачилгуудтай, тухайлбал БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгатай уялдуулахыг эрмэлзэж байна. Тээвэр, логистикийн дэд бүтцээ сайжруулснаар уул уурхайн салбараа эрчимтэй хөгжүүлж, ашигт малтмалын экспортоо нэмэгдүүлэх боломжтой. Одоогоор Монгол Улс Хятад ба Оросын тээврийн маршрутаас бараг бүрэн хамааралтай байгаа билээ. Энэ бол Монголын засаг захиргааны хувьд эдийн засгаа хөгжүүлэхэд Орос ба Хятадын тусламж “туйлын чухал” болохын шалтгаан юм.
Хятад ба Орос бол Монголын хамгийн чухал гадаад худалдааны түншүүд. Хятад нь мөн Монголын эдийн засагт гол хөрөнгө оруулагчдын нэг.
Бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллахыг чухалчилж буй Монгол Улс нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ “ажиглагч”-ийн статустай. ШХАБ бол гишүүн орнуудын өргөн уудам нутаг дэвсгэрийн тогтвортой бөгөөд аюулгүй байдлыг хангах, терроризм, салан тусгаарлах үзэл, хэт давруу үзэл ба мансууруулах бодистой тэмцэх, эдийн засаг, эрчим хүч, шинжлэх ухаан ба соёлын зэрэг салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байгууллага юм. Монгол Улс ШХАБ-ын үйл ажиллагаанд одоогоор ажиглагчийн хувиар оролцож байгаа боловч тус улсын энэ байгууллагад эзлэх байр суурь ойрын ирээдүйд “томорч” магадгүй. Одоо ажиглагчийн статустай хэдий ч Монгол Улс ШХАБ-ын аюулгүй байдал, эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, терроризмтой тэмцэх ажиллагаа зэрэг бүх л салбарыг хамарсан төсөл, хөтөлбөрүүдэд чөлөөтэй хамрагдах, хэрэгжүүлэх боломжтой байгаа билээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын Евразийн эдийн засгийн холбоо ба ШХАБ-ын талаарх интеграцийн бодлогыг гадаадын шинжээчид хэдийнээ эергээр хүлээж аваад байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банк /АХБ/ саяхан “Азийн хөгжлийн хэтийн төлөв-2017” тайлангаа шинэчлэн гаргажээ. Уг тайланд дурдсанаар, нүүрсний экспорт нэмэгдэхийн хэрээр Монголын эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчид Монголд дахин нэг удаа итгэн гараа сунгаж магадгүй. Тус банкны урьдчилан таамагласнаар, Монголын эдийн засаг энэ онд 4 хүртэлх хувиар, ирэх онд 3 хувиар өсөх төлөвтэй байна.
Ямартай ч ЕАЭЗХ болон ШХАБ зэрэг бүс нутаг ба дэлхийн нэгдэн нягтрах үйл явцад идэвхтэй оролцох гэсэн хүсэл эрмэлзэл нь Монголд хэзээд эерэг өөрчлөлт авчрах нь гарцаагүй.

Г.Доржханд