Монгол бахархалын өдрөөр андгай өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Ерөө сумаас бэлтэгсэн багц мэдээ
Алслагдсан малчин өрхүүдэд хүрч төрийн үйлчилгээг хүргэжээ
Иргэн таны төлөө зарласан жилийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тамгын газраас энэ сарын 11-ны өдөр "Хүлээж биш, хүрч үйлчилье" уриан дор сумын төвөөс хол амьдардаг “Тавин” багийн 23 малчин айл өрхөөр явж ажиллалаа.
Уг арга хэмжээнд сумын ЗДТГ-ын 9 албан хаагч, цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн хамт ажилласан байна. Тус арга хэмжээний хүрээнд "Хүн ам орон сууцны завсрын тооллогонд бүртгэж, малын хулгайн талаар мэдээлэл өгчээ. Мөн ЗДТГ-аас зохион байгуулан хийж хэрэгжүүлж буй ажлаа гарын авлагаар бэлтгэн тарааж, хууль эрхзүйн мэдээ мэдээллийг өгсөн байна
Монгол бахархалын өдрөөр андгай өргөлөө
Монгол бахархалын өдрөөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ, ЗДТГ, сумын “Нэг цонхны үйлчилгээ”-ний тасгаас 12 жилийн сургуулийн 11, 12-р ангийн сурагчдад иргэний андгай өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулжээ.
Уг арга хэмжээний хүрээнд сурагчид андгай өргөж, төрийн дууллаа дуулж, шилдэг сурагчдад гэрэгэ /өргөмжлөл/ гардуулсан байна. Мөн “Улсын бүртгэл- Таны амьдралд", "Нийгмийн даатгал-Таны амьдралын баталгаа", "Амжилтын түлхүүр" сэдвүүдээр ЗДТГ-ын албан хаагчид сурагчдад мэдээлэл өгсөн байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг