Франц дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБаасан гаригаас бямба гаригт шилжих шөнө Францын нийслэл Парис хотноо болсон зэвсэгт халдлагын улмаас 140 гаруй хүн амь насаа алдсан учир тус улсад онц байдал зарлаж, улсынхаа хилийг хаажээ.
Үүнтэй холбогдуулан Франц дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсад буй монгол иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргасан байна.
Тодруулбал Парис хотод үүссэн аюултай нөхцөл байдалтай уялдуулан Парим хот, түүнтэй залгаа дүүргүүдэд амьдарч буй иргэдийг гадуур гарахгүй гэртээ байх, танил нартаа сэрэмжтэй байхыг анхааруулж, аюултай байдал тулгарсан тохиолдолд Элчин сайдын яамтай шуурхай холбоо барихыг мэдээлжээ.
Шаардлагатай тохиолдолд холбоо барих Элчин сайдын яамны утас: 0685963705, 0758737768, 0651426149, 0783937554, 0146952812.