“Бид хамтдаа” өдөрлөг зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд,Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвөөс “Материаллаг бус оюунлаг залуусын төлөө” уриан дор Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “БИД ХАМТДАА” өдөрлөгийг зохион байгууллаа. Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан тус өдөрлөгөөр хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг хөдөлмөрт зуучлах, бүртгэх, эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх, протез, ортопедийн тусгай хэрэгслийг зөв зохистой ашиглах, хэрэглэх талаар заавар зөвлөгөө өглөө.
Өнөөдөр дэлхий дээр хөгжлийн бэрхшээлтэй гэх тодотголтой 1.8 тэрбум хүн аж төрж байна гэсэн статистик мэдээ бий. Манай улсын нийт хүн амын 38.5 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байгаа нь Монгол улс залуучуудын орон болсныг илтгэж буй юм.
Б.Заяа