"С.Эрдэнэ эх орныхоо төлөө тэмцсэн” хэмээн тайван жагсаал хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ"Эрдэнэс Тавантолгой" компанийн Эв санааны нэгдэл Үйлдвэрчний Эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаах үйлдлийг эх орон газар шорооныхоо төлөө ард түмэн хаана хаанаа тэсгэл алдаж амиа үл хайрлах боллоо хэмээн Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намаас Чингисийн талбайд тайван жагсаал хийлээ.
Тэдний зохион байгуулсан "Эх орны дуудлага" нэртэй тайван жагсаалд 200 гаруй хүн оролцов.
Жагсагчид “Бухимдал цөхрөл нь дээд цэгтээ хүрсэн монголчууд шатаж байна”, “С.Эрдэнэ эх орныхоо төлөө тэмцсэн”, “Шинэ цаг ирэх цаг болсон”, “Сэрцгээе”, “Төрд шургалсан хулгайч нар огцорцгоо” гэсэн уриа лоозон барьсан байв. Мөн үеэр Өнөөгийн төрд гурав дахь хүчний дуу хоолой болон эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэе, нэг нэгээр бус хамтдаа тэмцэх цаг ирлээ, үг үйлдэл сэтгэлээрээ нэгдэе хэмээн жагсагчид уриаллаа.
Б.Заяа