Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан 5 жилийн ажлаа дүгнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-14 18:22:09

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн IX бага хурал  болж өндөрлөв.

Уг хуралд нийслэл, орон нутгийн төлөөлөл 99 эмэгтэй гишүүд оролцож Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн  2010-2015 оны ажлыг хэлэлцэж, цаашдын стратеги зорилгыг тодорхойллоо.  Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан  анх 1992 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 21 аймагт салбар зөвлөлтэй болжээ.

2010-2015 онд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, НҮБ-ын эмэгтэйчүүд жендерийн тэгш байдлын сангийн санхүүжилтээр “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тус төслийн үр дүнд нийслэл болон 18 аймгийн дунд нийт 41 удаагийн сургалт зохион байгуулж улмаар төр хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгэм, улс төрийн намуудын төлөөлөл болсон 1034 манлайлагч эмэгтэй хамруулснаараа онцлогтой аж. Уг сангийн 23 жилийн үйл ажиллагаа зөвхөн эмэгтэйчүүд бус, нийгмийн бүхий л салбарын төлөөлөл, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, эрүүл мэнд, боловсролын чанарыг дээшлүүлэх, ядуурлыг бууруулж, бичил зээл олгох улмаар байгаль орчноо хамгаалах, хүний эрхийг дээдлэх зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудад чиглэжээ.

Б.Заяа

相关新闻