Галын аюулаас 6 хүн аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-14 18:31:24

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 11 дүгээр байрны 1 давхарын айлд  гал гарсныг Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийнхан шуурхай ажиллаж 6 хүнийг галын аюулаас аварчээ.

Уг гал түймэрт өртсөн иргэн 62 настай эрэгтэйн баруун гарын шуу, иргэн 32 настай, эмэгтэйн баруун гар түлэгдсэн байна. Мөн тус байрны 4 давхрын айлын 6-13 насны 4 хүүхэд гал түймрийн утаанд хордож угаартсаныг аюулгүй байдалд шилжүүлэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ. 

 Б.Заяа

相关新闻