Аймгийн ахмадын амралт улирал харгалзахгүй ажилладаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-11-12 11:06:16
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн “Ахмадын амралтын газар”-ын байр өвлийн дулаалгагүйгээс ахмадуудыг зөвхөн хавар зун хүлээн авдаг байсан. Харин энэ жилээс 45 сая төгрөгийн гадна дулаалга хийснээр улирал харгалзахгүйгээр ахмадуудыг хүлээн авдаг болов.

Төв аймагт 12 мянга гаруй ахмад настан байдаг. Энэ жил нийт 500 гаруй ахмад тус амралтад настан амарч эмчилгээ сувилгаа авсан бөгөөд 2015 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 1000 гаруй ахмад настанд 6-10 төрлийн сувилгаа чийрэгжүүлэлтийн зэрэг олон үйлчилгээг үзүүлжээ. Мөн нэмж 10 ор гаргаж, нэг дор 38 хүн хүлээн авах хүчин чадалтай болсон гэж аймгийн ХХҮГ-ын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга С.Эрдэнэцэцэг хэллээ.

Цаашид техник, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд 60 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд энэ тухай хүсэлтээ холбогдох газарт уламжлаад байгаа ажээ.
Т.Төмөр
相关新闻