Волейболчид 90 жилийн ойдоо зориулсан тэмцээн зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Монголын волейболын холбоо /МВХ/-ны цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна.
Энэ тэмцээн 11 дүгээр сарын 14-29-нд Буянт-Ухаа спорт ордонд болох бөгөөд тэмцээнд эмэгтэй тав, эрэгтэй зургаан баг оролцож ур чадвараа сорино.
Өнөөдөр МҮОХ-ны байранд Техникийн зөвөлгөөн болж багуудын оноолт, тоглолтын хуваарийг гаргасан байна. Монголын талбайд анх удаа алс холын Куба улсаас 2 эрэгтэй тамирчин Эрчим багт, мөн ХБНГУ-аас 2 эрэгтэй, ОХУ-аас 2 эмэгтэй тамирчин Эрдэнэт үйлдвэр-Уурхайчин багт, ХасуМегастар, Хос бар багуудад ОХУ-аас тус бүр нэг тамирчин оролцохоор болжээ.
Энэхүү тэмцээний үеэр 2017 оны Идэрчүүдийн УАШТ-д амжилттай оролцож эрх авсан шилдэг 8 багийн дунд явагддаг “Супер-8” тэмцээнийг зэрэгцүүлэн зохион явуулах юм.

Д.Өлзий