Хөвсгөл аймгийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-15 22:45:41
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд, идэвхтнүүдэд бодлого, зорилт, үйл ажиллагаагаа сурталчлах, эмэгтэйчүүдийн хөгжил оролцоог хангах, мэдлэг ур чадварыг дээшлүүлж, харилцан туршлага солилцох олон талт арга хэмжээг зохион байгууллаа. Ойн хүрээнд эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулж 300 төлөөлөгч оролцон хөдөө орон нутагт эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн ярилцаж цаашид анхаарах асуудлаар уриалга гаргалаа.
Тус аймгийн хэмжээнд нийт иргэдийн 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө, үр хүүхдүүдийнхээ гэрэлт ирээдүйн төлөө "Өнөөдрөөс өөрчлөлтийг өөрөөсөө" гэсэн уриан дор нийгэмд манлайлан хамтран ажиллахаар боллоо.  Мөн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, архи тамхины буруу зуршил, гэр бүл салалтын эсрэг сургалт сурталчилгааг тогтмол явуулах, монголд хүний үнэ цэнэ, оюуны үнэлгээг дээшлүүлэн, эх оронч үзлийг төлөвшүүлж, түүх соёлоо эрхэмлэн дээдлэх, бизнесээ өргөжүүлж өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, өрх бүр иргэн бүр хуримтлал бий болгон хэвших хэрэгтэй байгааг чуулга уулзалтад оролцсон эмэгтэйчүүд онцолж байв. 
Б.Гантуяа
 

 

相关新闻