Хөвсгөлд нялхсын эндэгдлийн 55 тохиолдол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд оны эхний 10 сард нялхсын эндэгдлийн 55 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19 тохиолдол буюу 19.8 хувиар буурсан байна. Нялхсын эндэгдлийн 52 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна гэдгийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Тус аймгийн хэмжээнд 1821 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 647 тохиолдол буюу 35.5 хувь, мөн аймгийн хэмжээнд 2331 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оныхоос 141 тохиолдол буюу 5.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ.
Харин нас баралтын 655 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс зургаан тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 21.9 хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс 29.2 хувь нь хоног болоогүй нас баралт байна. Осол гэмтлийн нас баралтын 80 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос найман тохиолдол илүү, хорт хавдрын нас баралт 168 тохиолдол бүртгэгдэж өмнөх оныхоос 15 тохиолдол илүү бүртгэгдсэн үзүүлэлттэй байгаа ажээ.

Б.Гантуяа